Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гэр хорооллын газарт дахин
төлөвлөлт хийж барилгажуулах эхний ээлжийн төлөлвлөлтийг хороодын
иргэдээр хэлэлцүүлэх нээлттэй арга хэмжээ өнөөдөр гурван хороонд боллоо.
Хэлэлцүүлэг 11.00 цагт эхэлсэн бөгөөд нийслэлийн Сүхбаатар
дүүргийн 15-р хороо, Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Баянзүрх
дүүргийн 12-р хорооны иргэд оролцлоо.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны хувьд эхний ээлжинд 51 айлын хашаа буюу 11 га газарт дахин төлөвлөлт хийхээр иргэдтэй нь хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцож санал өгсөн иргэдийн 92 хувь нь дахин төлөвлөлт хийхийг дэмжсэн байна. Ийнхүү Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны 51 айлын эзэмшил газар болох 11 га газарт дахин төлөвлөлт хийх тухай саналыг НИТХ-д өргөн барихаар боллоо. Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны хувьд дахин төлөвлөлт хийхэд хамгийн тохиромжтой байршил аж. Тодруулбал, халаалт шийдэгдэх нөхцөл бүрдсэн Цэвэр усны төв шугамтай хамгийн ойрхон, Бохирын асуудал бүрдсэн, Цахилгааны дэд станцтай зэрэг давуу талуудыг ашиглан хот төлөвлөлтийг дахин хийхэд тохиромжтой гэж албаныхан үзэж байгаа юм.

Хэлэлцүүлэг маргааш мөн нийслэлийн
гурван дүүргийн хороодын иргэд оролцож дахин газар төлөвлөлтийн талаар
нийслэлийн удирдлагуудтай санал солилцох юм байна.
No comments:
Post a Comment