Saturday, January 26, 2013

Чингэлтэй дүүрэгт дахин төлөвлөлт хийхийг дэмжлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гэр хорооллын газарт  дахин төлөвлөлт хийж барилгажуулах эхний ээлжийн төлөлвлөлтийг хороодын иргэдээр хэлэлцүүлэх нээлттэй арга хэмжээ өнөөдөр гурван хороонд боллоо. Хэлэлцүүлэг 11.00 цагт эхэлсэн бөгөөд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Баянзүрх дүүргийн 12-р хорооны иргэд оролцлоо.

Saturday, December 15, 2012

Тогоочийн БАТ-ЭРДЭНЭ

Овог нэр: Тогоочийн БАТ-ЭРДЭНЭ
Төрсөн он сар өдөр: 1971.05.21
Төгссөн сургууль:
  • 2004-2005     Отгонтэнгэр Их сургууль
  • 1997-2000     Отгонтэнгэр Их сургууль
Боловсрол, мэргэжил, эрдмийн зэрэг цол: Дээд, Магистр, эрх зүйч
Ажилласан байдал:
  • 1999-2000 “Нью линк” ХХК-ийн дэд захирал
  • 2003-2005 “Пас” ХХк-д захирал
  • 2005-2006 Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт Тамгын газрын дарга
  • 2008-2012 ЧД-ийн ИТХ-ын тэргүүлэгч гишүүн
  • 2012 оноос НИТХ-д төлөөлөгч, ардчилсан намын бүлгийн дарга
Гавъяа шагнал:
  • Их Монгол Удс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
  • Хөдөлмөрийн хүндэт медаль
  • Алтан гадас одон
Сонгуульт ажил:
  • 2012 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон.
  •  
И-майл хаяг: t.baterdene@citycouncil.mn

Contact

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид

Wednesday, November 14, 2012

Одон медаль гардууллаа

Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн өдрийг бүх нийтийн тэмдэглэлт баярын өдөр болгон УИХ хуульчилсан билээ. Энхүү ойн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гарган төрийн захиргаа болон цэрэг, соёл урлаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан иргэдийг төрийн одон, медалиар шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар одон, медалиар шагнуулсан иргэдийг НИТХ-ын дарга Д. Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар Засаг даргын Тамгын газрын байранд хүлээн авч одон, медалийг нь гардууллаа.